Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

📢 “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-03-24

📢 “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчид “Иргэдээ сонсъё” арга хэмжээний хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 🗓 Сайншанд сумын 3 дугаар багт ажиллалаа.
Арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Захирагчийн ажлын алба, сумын газрын даамал, “Чандмань-Илч” ОНӨХХК, Сайншанд тохижилт үйлчилгээний газартай хамтран оролцлоо.
Тус ажлын хүрээнд багийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан 🚶‍♂️🏡 тулгамдаж буй асуудлуудыг бодит байдал дээр нь үнэлж дүгнэн, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгч ажиллалаа.
Мөн багийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, санал хүсэлтийг нээлттэй хүлээн авлаа. 🎤
✅ Уулзалтын үеэр ирүүлсэн гол саналууд:
🚰 Бохирын асуудал: Бохирын шугам, системийн асуудлыг шийдвэрлүүлэх
🏢 СӨХ: Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг сайжруулж, хэвийн явуулах
🚧 Хашаа: Зөвшөөрөлгүй болон илүү татсан хашааг цэгцлэх, буулгах
🚌 Нийтийн тээвэр: Тогоотын байр чиглэлд автобусны үйлчилгээ нэвтрүүлэх
🛝 Хүүхдийн тоглоом: Эвдрэлтэй, аюултай тоглоом, байгууламжийг акталж шинэчлэх
🛣 Зам талбай: Овгор, довгор газрыг тэгшлэн засварлах
🚗 Автомашин: Эзэнгүй, эвдрэлтэй автомашинуудыг ачиж холдуулах
⚡️ Цахилгаан: Алслагдсан хэсгүүдэд цахилгааны шугам татах
📑 Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг нэгтгэн судалж, холбогдох шат шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгч ажиллалаа. ✅🏗

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11110
8625 / 78%
1115 / 10%
387 / 3%
983 / 9%