Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

📢 “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-03-26

📢 “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчид “Иргэдээ сонсъё” арга хэмжээний хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 🗓 Сайншанд сумын 8 дугаар багт ажиллалаа.
Арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Захирагчийн ажлын алба, сумын газрын даамал, “Чандмань-Илч” ОНӨХХК, Сайншанд тохижилт үйлчилгээний газартай хамтран оролцлоо.
Тус ажлын хүрээнд багийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан 🚶‍♂️🏡 тулгамдаж буй асуудлуудыг бодит байдал дээр нь үнэлж дүгнэн, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгч ажиллалаа.
Мөн багийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, санал хүсэлтийг нээлттэй хүлээн авлаа. 🎤
✅ Уулзалтын үеэр ирүүлсэн гол саналууд:
🛝 Хүүхдийн тоглоом: Эвдрэлтэй, аюултай тоглоом, байгууламжийг акталж шинэчлэх, засварлах
🛣 Зам талбай: Овгор, довгор газрыг тэгшлэн засварлах
🚗 Автомашин: Эзэнгүй, эвдрэлтэй автомашинуудыг ачиж холдуулах
🚧 Замын тэмдэг тэмдэглэгээ: Сайжруулж, тодорхой болгох
🧹 Хог хаягдал: Хог, хур хогийг цэвэрлэж, ачих ажлыг эрчимжүүлэх
♻️ Нийтийн цэвэрлэгээ: Айл өрхүүдийг идэвхтэй оролцуулах, уриалах
🚰 Дэд бүтэц: Цэвэр, бохирын шугам татах асуудлыг шийдвэрлэх
🏡 Газар: Газар эзэмших хүсэлтэй иргэдийн асуудлыг судалж шийдвэрлэх
🐕 Эзэнгүй нохой: Устгах, хяналтыг сайжруулах
🎮 PC тоглоомын газар: Үйл ажиллагаа, цагийн хуваарьт хяналт тавих
🌊 Үерийн хамгаалалт: Үерийн далан байгуулах
🌳 Ногоон байгууламж: Байгуулахад оролцсон иргэдийг урамшуулах
🏢СӨХ: Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны тайланг БИНХ-р болон цахимаар хүргүүлэх чиглэл өглөө
📑 Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг нэгтгэн судалж, холбогдох шат шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгч ажиллалаа. ✅🏗

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11110
8625 / 78%
1115 / 10%
387 / 3%
983 / 9%