Даян дэлхийн дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа Сайн бүхний эхлэл Сайншанд хотын иргэд та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх “Гал” морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Гарч буй “Гал морин” жилдээ ураг төрлөөрөө учран золгож, өлзий дэмбэрэлтэй ерөөл бэлгэдлийг хэлэлцэн, ахмад буурлууд маань энх тунх, амар амгалан байж, идэр залуус маань ухаан хурц, ажил үйлс нь өөдрөг дэлгэрч, хүүхэд багачууд маань эрүүл саруул, сэргэлэн цовоо өсөн торних болтугай.
Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.БУЯНДЭЛГЭР
