
"ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” АППЛИКЕЙШН АШИГЛАН 2027 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ.

Иргэд та бүхэн “Төсвийн хөрөнгө оруулалт” (Public Investment) аппликейшнээр дамжуулан Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаарх холбогдох хууль, дүрэм, журам, гэрээ зэрэг бүхий л баримт бичигтэй танилцаж болох бөгөөд өөрийн харъяа аймаг, дүүргийн талаарх ерөнхий мэдээлэл, 2027 онд хэрэгжүүлбэл зохих Хөрөнгө оруулалтын төслүүдийг шинээр санаачлах, бусдын санаачилсан төслүүдэд санал өгөх боломжтой.

Таны санал орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр болно.
Иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.






