Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САЙНШАНД СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 1, 2, 6 ДУГААР СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-03-12

САЙНШАНД СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 1, 2, 6 ДУГААР СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
(2026.03.10) Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр болон, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны гишүүн А.Дааганчулуун, У.Ганбаатар, Д.Мөнхбаяр, Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Буяндэлгэр нар Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1, 2, 6 дугаар сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, ажиллалаа.
Уулзалтаар сургуулиудын удирдлага, багш, ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, сургалтын орчин нөхцөл, сурагчдын хөгжил, төлөвшилд чиглэсэн ажлууд болон цаашдын хөгжлийн бодлого, зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал солилцож, тулгамдаж буй зарим асуудлууд, тухайлбал сургалтын орчны хүртээмж, анги танхимын ачаалал, багш ажилтнуудын ажиллах нөхцөл, сургалтын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн дэмжлэг, шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэж, холбогдох санал, хүсэлтийг сонсон шат шатны байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, хамтран ажиллах талаар санал солилцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11110
8625 / 78%
1115 / 10%
387 / 3%
983 / 9%