Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай боллоо

2014-12-11

    Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон хоёр машинтай боллоо.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэчлэлийн бодлогын хүрээнд ЭМСЯ-наас хийсэн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт түргэн тусламжийн дөрвөн машин өгсөн.

    Шинэ машин хүлээж авах үйл ажиллагаанд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Цэндсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хамт олон оролцож, олон жил үр бүтээлтэй ажилласан жолооч Ж.Хүрэлбаатар, В.Цэрэн нарт машиныг хүлээлгэж өгөв. 

    Өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа яаралтай ба түргэн тусламжийн үйлчилгээний түргэн шуурхай байдлыг нэмэгдүүлэх, түргэн тусламжийн чанарыг сайжруулахад ийнхүү машины тоо нэмэгдсэн нь чухал ач холбогдолтой юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%