Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэдээгээр бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1618 болж, өмнөх сараас 13 хүнээр буурсан байна. Энэ оны 11 сард Хөдөлмөрийн хэлтэст 1115 хүн шинээр бүртгүүлжээ. Тайлант хугацаанд нэмж бүртгүүлсэн ажилгүйчүүдийн 209 нь өөр газраас шилжиж ирсэн, 497 нь сургууль төгссөнөөс, 105 нь бусад шалтгаанаас, 35 нь мэргэжлийн ажил олдоогүйгээс ажилгүй болсон хүмүүс байна. Сарын эцэст байгаа ажилгүйчүүдийн 973 нь буюу 60.1 хувь нь эмэгтэйчүүд, 967 нь буюу 59.8 % нь урьд нь ажил хийж байсан хүмүүс байна. Нийт ажилгүйчүүдийн 937 нь буюу 57.9 хувь нь 16-34 насны залуучууд эзэлж байна.
Боловсролын хувьд 413 нь буюу 25.5 хувь нь дээд, 89 нь буюу 5.5хувь нь тусгай дунд, 117 нь буюу 7.2 хувь нь техник мэргэжлийн, 911 нь буюу 56.3 хувь нь бүрэн дунд, 68 нь буюу 4.2 хувь нь бүрэн бус дунд, 12 нь буюу 0.8 % нь бага, 98нь буюу 0.5 % нь боловсролгүй хүмүүс байна.