“Элит Хөгжил” ХХК, Тээвэр Авто Замын Газартай хамтран 2013 оны 12-р
сараас эхлэн хотын доторхи нийтийн тээврийн үйлчилгээнд “Том оврын
автобусны үйлчилгээг”-г нэвтрүүлснээр Дархан-Уул аймгийн иргэдэд нийтийн тээврийн хөнгөн шуурхай, соёлтой үйлчилгээг хүргэх ажилд ахиц гарсан тухай аймгийн Засаг дарга С.Насанбат онцлон тэмдэглэв.
Тухайлбал 2014 онд нийтийн тээврийн үйлчилгээг тогтмолжуулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор автобусны 8 буудлыг шинээр байгуулж, ашиглалтад оруулсан байна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан сурагчдад олгох нийтийн тээврийн нөхөн олговрын асуудлыг холбогдох газруудад удаа дараа тавьж ажилласны үр дүнд 2015 оны орон нутгийн төсөвт нийтийн тээврийн хөнгөлөлтийн нөхөн олговорын санхүүжилтийг шийдвэрлүүлжээ.
Алслагдсан гэр хорооллын сургуулийн насны хүүхдийн нийтийн тээврийн үйлчилгээнд 2 автобус үйлчилж эхний 11 сарын байдлаар давхардсан тоогоор 72,0 мян хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн байна.
Мөн Орхон суманд энэ үйлчилгээг нэвтрүүлсэнээр 650 хүүхэд хүүхдийн автобусаар үйлчлүүлсэн байна. Ахмад настнуудын үйлчилгээнд 2 автобусыг батлагдсан маршрутын дагуу явуулж хэвшүүлсэнээр давхардсан тоогоор 98522 ахмадууд хамрагджээ.
Мэдээллийг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ