Дархан-Уул аймагт энэ онд зөвшөөрөлгүй баригдсан нийт 77 обьектыг албадан буулгажээ. Энэ тухай аймгийн Захирагчийн албаны дарга Д.Батжаргал сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ дурдлаа. Уг ажлыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 103 дугаар захирамжийн дагуу гүйцэтгэсэн байна.
Харин 2008 оноос өмнө зөвшөөрөл авсан айд өрх, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрлийг хэвээр нь үлдээж зохих зөвшөөрөл авахгүйгээр барилга байгууламж хашаа, гарааш барьсаныг нь буулгасан. Нийтийн зориулалттай орон сууцуудад өргөтгөл хийх, гарааш барихад тухайн байрны агаарын цэвэршүүлэх зориулалтын нүх нь таглагдаж 4, 5 давхрын айлуудын тааз нь цантаж дээврийн хэсэг нэлэнхүйдээ хөлдөх зэрэг хүндрэл гардаг байна. Уг зөвшөөрөлгүй гараашуудыг албадан буулгах ажилд 2 сая 274 мянган төгрөг зарцуулжээ.