Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Хэвлэл мэдээлэл ба хүний эрх” сэдэвт сургалт болов

2014-12-18

Хүний Эрхийн Үндэсний Комиссын дэмжлэгээр тус аймаг дахь Хүний эрхийн салбараас эрхлэн зохион байгуулсан “Хэвлэл мэдээлэл ба хүний эрх” сэдэвт сургалт Дархан хотод болов. Сургалтын нээлтэд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж оролцож оролцогчдод амжилт хүслээ.
        Энэ удаагийн сургалтад тус аймаг дахь төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгуулагуудын сурвалжлагч, сэтгүүлчид, аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах алба, бусад олон нийтийн байгуллагуудын мэдээллийн ажилтнууд оролцлоо.
     Сургалтаар “Хүний Эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа орон нутагт”, “Хүний эрхийн тухай үндсэн ойлголт”, “Нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхдээ анхаарах хүний эрхийн зарим асуудал”, “Хүний эрхэд суурилсан хандлага”, “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдэх эрхтэй холбоотой зохицуулалтууд” зэрэг сэдвээр ХЭҮК-ийн Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэн Ц.Долгорсүрэн, ХЭДБ-ийн ахлагч Б.Сүндэрмаа нар хичээл зааж дэлхийн болон бүс нутгийн хүний эрхийн байдал, туршлага, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийж багаар ажиллаж оролцогчдын мэдлэг боловсролыг дээшлүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%