Дархан-Уул аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим нь аймгийн ЗДТГ-тай хамтарч аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “ТОП-15” шилдэг бизнесийн байгууллагуудыг тодруулдаг “Enterepreneeur Awars-2014” шагнал гардуулах ёслол болов.
Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болсон уг ёслолд аймгийн болон ХАҮТ-ын удихрдлагууд оролцлоо. Анх 2008 оноос хойш зургаа дахь жилдээ болж байгаа энэ удаагийн шалгаруулалтыг тухайн оны аймгийн дотоодын нийт бүтэгдэхүүний хэмжээ, ажиллагсдын тоо, нийт татварын орлого болон тухайн байгууллагын жилийн борлуулалтын орлого, улсад төлсөн татварын болон нийгмийн даатгалын хэмжээ, зэргийг харьцуулсан тусгай томъёоллоор тооцож гаргадаг байна. Энэ удаа ТОП-15 аж ахуйн нэгжээр Дархан Төмөрлөгийн үйлдвэр, Дархан Дулааны цахилгаан станц, Шарын голын уурхай, Дархан Нэхий, Дархан Дулааны сүлжээ, Өег гурил, Агромаштех, Дархан хүнс, Монгол Алтан тос, Дархан Минж, Энсадатрактрон, Дархан Тээвэр, Дэвжих Нэхий, Дархан мяндас зэрэг компаниуд шалгарч өргөмжлөл шагнал хүртлээ.
Б.Норовсамбуу