Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүний Төлөөлөгчдийг шагнаж урамшуулав

2015-01-04

     Дархан-Уул аймгийн ИТХурлаас шинэ оны босгон дээр аймгийн ИТХ-ын Хуралдаан, Төлөөлөгчдийн зөвлөгөөн, хэлэлцүүлэг, сургалтууд, ажлын хороодоос хийсэн хяналт шалгалтын болон Хурлаас зохион байгуулсан ажилд тогтмол оролцож, сонгогдсон багийнхаа ИНХ-дад оролцож иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, тэдний тулгамдсан асуудлыг Хурлын шийдвэрт тусгуулах, холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх зэргээр иргэд сонгогчдынхоо өмнө хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж , нутгийн өөрийн удирдлагыг бэхжүүлэх их үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан үр бүтээлтэй ажиллаж буй тэргүүний төлөөлөгчдийг шагнаж урамшууллаа.
     Дархан-Уул аймгийн Дээд шагнал Найрамдлын Дархан тэмдгээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Эрдэнэбат, аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Батбаяр, Г.Алтантуяа нарыг шагнасан юм.
      Монголын нутгийн удирдлагын холбооны дээд шагнал “Соёмбо” тэмдгээр Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал,  “Нутгийн Удирдлагын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч П.Эрдэнэбат нарыг шагнав.
       Монголын Нутгийн удирдлагын холбооны Хүндэт өргөмжиллөөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Даваасамбуу, Тэргүүлэгч Б.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батжаргал нарыг шагналаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%