Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ ХЯНАЛТЫН ХОРОО ГХБХБГ-ЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2015-01-13


Аймгийн ИТХ-ын Судалгаа шинжилгээ хяналтын хороо 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын ажилтай танилцлаа.
Хуралд Судалгаа, шинжилгээ хяналтын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, хорооны гишүүн Г.Алтантуяа, ГХБХБГ-ын дарга Ж.Мөнх-Эрдэнэ, аймгийн ерөнхий архитектор Д.Элдэвсайхан, хэлтсийн дарга Г.Нямдорж нар оролцсон юм.

ГХБХБГ-аас дараах асуудлуудын талаар танилцуулсан. Үүнд:
  •  8 хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөө хийх 3 үндсэн шалтгаан.
                   1.    Дээрх 8 хорооллын 70 хувь нь төлөвлөлтгүй өмнө нь олгогдсон газар.
                   2.    Аймгийн 2020 он хүртэл олгохоор төлөвлөсөн газар олголт хэтэрсэн.
                   3.     Ногоон байгууламж, орц, гарц тохижилтийн талбай олгогдоогүй байсныг цэгцлэх зорилгоор төлөвлөлт хийсэн.

  • Мөн Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг танилцуулсан байна.
                                                                                                                                                    Мэдээг бэлтгэсэн: Э.Золзаяа



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%