Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Үндсэн хууль батлалцсан депутатуудад хүндэтгэл үзүүллээ

2015-01-13

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдрийн хүрээнд тус аймагт ажиллаж амьдарч, оршин сууж буй  Ардчилсан Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатуудыг аймгийн ИТХ, ЗДТГ-аас хүлээн авч уулзан ярилцлага зохион байгуулж, гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Уг уулзалтын үеэр  Ардчилсан Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатууд Үндсэн хууль хэрхэн бүтсэн талаар болон хуулийн ач холбогдол, агуулгын талаар санал сэтгэгдлээ солилцсон юм.
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд болон их дээд сургуулийн сурагчдад Үндсэн хуулийн талаар хичээл зааж, Улсын их хурлын даргын ивээл дор Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан аймгийн аварга шалгаруулах шатар сонирхогч, насанд хүрэгчдийн тэмцээнийг аймгийн ИТХ-аас зохион байгууллаа.  Тус тэмцээнийг Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Гантулга, Г.Алтантуяа, Ч.Баярцэцэг, М.Энхбаатар нар ивээн тэтгэлээ.
    Тэмцээнд сум бүрээс шалгарсан эрэгтэй дөрөв, эмэгтэй нэг тамирчид оролцож, тойргийн системээр тоглон оюун ухаанаа сорилоо. Тэмцээний нэгдүгээр байранд Т.Хүрэлчулуун, хоёрдугаар байранд Г.Хашбат, эмэгтэйчүүдээс нэгдүгээр байранд Т.Март нар түрүүлж, улсын аварга шалгаруулах тэмцээний оролцох эрхийг авсан юм. 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%