Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж цэргийн албыг дүйцүүлэн хаалгах тухай асуудлыг хэлэлцэн аймгийн хэмжээнд 2015 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталлаа. 2015 онд Дархан сумд 15, Шарын гол сумд 3, Хонгор сумд 5, Орхон сумд 2 нийт 28 иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаахаар боллоо.