Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

2015-01-16

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Дархан сумын 3, 11, 12, 13, 24, 25, 29, 31 дүгээр хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах, Газрын нэгдмэл сангийн  тухай хэлэлцлээ. Аймгийн ГХБХБГ 2014 онд ЗАА,ИШС-ний хангагч байгууллагууд, барилгын зураг төслийн Мон-Мос ХХК-тай хамтран Дархан-Уул аймгийн Дархан сумын найман байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү төлөвлөлтөө Шинэ хуучин Дарханыг холбосон 8км автозамтай уялдуулан зориулалтуудыг нь тодорхойлж нийт 230,7 га талбайд 13162 айлын нийтийн болон амины орон сууцны хорооллуудыг төлөвлөж хэсэгчилсэн төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулав. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэнээр газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг зориулалт төрлөөр ангилаагүй холилдсон байдлаар олгогдсоныг ХЕТ-ний дагуу тухайн нэгж талбар тус бүрийг шилжүүлэх, цуцлах, шинээр олгох зарчмаар нэгдсэн төлөвлөлтөнд оруулж хот байгуулалтын бодлоготой уялдсан хорооллуудыг бий болгох юм байна. 
Дархан сумын 3, 11, 12, 13, 24, 25, 29, 31 дүгээр хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан ба мөн аймгийн хэмжээнд 2014 оны газрын нэгдмэл сангийн тайлан, тэнцэл нь шаардлага хангасан гэж дүгнэлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%