Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ өдрийн хурлаар аймгийн хэмжээнд 2015 онд арчилгаа цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх модны дээд хязгаар, талбай тусгаарлалтын хэмжээ, ойн сангийн ашиглах нөөцгүй сумдын мод модон материалын хэрэгцээг хангах сумын нэрсийг хэлэлцэн баталлаа. Тухайлбал: Аймгийн хэмжээнд 2015 онд ойгоос бэлтгэх хэрэглээний модны дээд хязгаарыг 488 га талбайгаас 3662 метр куб мод бэлтгэхээр заасан бол Түлээний модны дээд хязгаарыг аймгийн хэмжээнд 11000 метр куб байхаар тогтоолоо.
Ойгоос мод бэлтгэх батлагдсан дээ хязгаарт багтаан арчилгаа цэвэрлэгээ огтлолт явуулах, хяналт тавих, арчилгаа цэвэрлэгээний огтлолтыг зөвхөн ойн мэргэжлийн байгууллагаах, ойн цэвэрлэгээг ойн нөхөрлөлөүүдээр хийлгэж, Ойн цэвэрлэгээний ажлаасгарч байгаа мод модон бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот руу тээвэрлэн борлуулахгүй, зөвхөн аймгийн хэрэгцээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Нэг. Аймгийн хэмжээнд 2015 онд ойгоос бэлтгэх хэрэглээний модны дээд хязгаар
хүснэгт №1
Огтлолтын төрөл |
Арчилгааны огтлолт /м.куб/ |
Цэвэрлэгээний огтлолт /м.куб/ |
Ойн цэвэрлэгээ /м.куб/ |
нийт |
|||||
Модны төрөл |
нарс |
нарс |
хус |
улиас |
нарс |
хус |
улиас |
|
|
зориулалт |
хэрэглээ |
1000 |
1550 |
512 |
- |
300 |
|
300 |
3662 |
түлээ |
500 |
1730 |
- |
1308 |
3870 |
700 |
2892 |
11000 |
|
талбайн хэмжээ /га/ |
38 |
128 |
322 |
488 |
Хоёр. Түлээний модны дээд хязгаар
Хүснэгт №2
Д/д |
Сумын нэр |
Модны хэмжээ /шоо.м/ |
Нарс |
Улиас, улиангар |
Хус |
Нийлүүлэх сумын нэр |
1 |
Хонгор |
2500 |
1250 |
100 |
250 |
Хонгор сум |
2 |
Шарын гол |
3250 |
1800 |
1200 |
250 |
|
3 |
Дархан |
5200 |
3000 |
2000 |
200 |
|
4 |
Орхон сум |
50 |
50 |
- |
- |
|
Аймгийн дүн |
11000 |
6100 |
4200 |
700 |
|