Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ч.Цэндсүрэн: Хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлээс төмрийн үйлдвэрийн ирээдүй шалтгаална

2015-01-27

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнтэй уул уурхайн салбарын өрсөлдөх чадварын асуудлаар ярилцлаа.

-Дархан бол үйлдвэржилт хөгжсөн хотуудын нэг. Уул уурхайн салбарын хувьд ч олон жилийн түүхэн туршлагатай. Тиймээс цаашдын уул уурхайн салбарт түшиглэсэн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

Дархан уул аймаг бол 1905 оноос эхлээд Богд хааны зарлигаар эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Шарын голын уурхайгаас нүүрс татаж байсан түүхтэй. Манай аймаг бол нэг талаараа эрдэс баялгийн нөөц арвинтай. Манай аймагт алтны шороон орд, алтны үндсэн илрэлүүд, төмрийн орд, зэсийн илрэлүүд, шохойн чулууны орд, илрэлүүд, тоосгоны шаврын ордууд, хайрганы орд, элсний ордууд, цагаан нуурын малын хужирын илрэл, палентологийн олдворууд зэрэг бага ч гэсэн ашигт малтмалын тархацтай байгаа.

 Тиймээс аймгийн удирдлагын зүгээс уул уурхайгаа томоохон салбарт тооцож, ил тод нээлттэй болгохын тулд ажиллаж байна. Мөн цаашдаа олборлолт хийгдсэн болон хийгдээгүй бүх талбайн мэдээллийг цахим сантай болгох, лизенц эзэмшиж буй аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдэд үнэлгээ өгч зэрэглэл тогтоож, олон нийтэд мэдээллийг ил тод хүртээмжтэй болгох талаар анхаарна.

-Дархан, Сэлэнгийн бүсэд аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар олон жил ярьсан. Энэ ажил юу болж байна вэ?

Аж үйлдвэржилтийн паркийн чиглэлээр хөгжүүлэх бодлого тавиад явж байгаа. Ялангуяа төмрийн агууламж сайтай хүдрийг ашиглаж, боловсруулан бүтээгдэхүүн болгох чиглэлд анхаарч байгаа.

-Хар төмөрлөгийн үйлдвэрт боловсруулах чиглэлийн үйлдвэрийг нэмж барьж байгаа. Энэ ажил хэзээ дуусах вэ?

Засгийн газрын бодлогын чиглэлээр оруулах хөрөгө оруулагчдын итгэл үнэмшлээс шалтгаалж хэзээ дуусах нь шийдэгдэх байх. Тиймээс эрдэс баялгийн бодлогоо гаргасны дараа олон улсын хэмжээнд хөрөнгө оруулагчдын татах байх.  Бидэнд давуу тал их бий. Гэхдээ бидэнд давуу тал их бий. Эрдэс баялгийн салбарт гэхэд 50 мянганы масштаб зураглал хийгдчихсэн. Зураг төсөл нь хийгдсэнээс гадна боловсон хүчээ бэлтгэж байна.

-Анхны ажилчин анги Дархан хотоос гаралтай. Энэ байдлаа цаашид хэрхэн хадгалж хөгжүүлэх вэ?

Монгол улс 1961 оноос хөдөө аж ахуйн орон болох зорилт тавин Дархан хотоос эхэлж үйлдвэржилтийг эхлүүлсэн байдаг. Тиймээс бид өрсөлдөх чадвараа улам сайжруулж, боловсронгуй болгох шаардлагатай байгаа.

2012 он Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Дархан-Уул аймгаас барилгын материал үйлдвэрлэлийн нөөцтэй танилцах аялалаа эхлүүлж байсан.

Дархан-Уул аймгийн хувьд Барилгын материалын үйлдвэрлэлийн түүхий эдийн арвин нөөцтэй. Үүнийг бид орчин цагийн техник технологийн ашиглан зам, барилгын салбарт шаардлагатай байгаа нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.

Нэн тэргүүнд орон нутагт барилгын материал үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж байгаа иргэн, аж ахуйн нэгжид бүхий л талын дэмжлэг үзүүлэх, ялангуяа шинэ техник технологийг нутагшуулахад анхаарах хэрэгтэй байна.

Ярилцсанд баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%