Өнгөрсөн 24-ны бямба гарагт Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасагт найман эх нярайлж нэг эх хоёр ихэр хүүхэд төрүүлснээр 9 хүүхэд шинээр мэндэлжээ.
Энэ тухай тус тасгийнхнаас асуухад бага эмчээс асууж тодруулаарай гэсэн учир тус тасгийн бага эмч н.Ганчимэгээс асуухад “Тэр өдөр найман эх төрж нэг эх хоёр ихэр хүүхэд төрүүлснээр есөн хүүхэд эсэн мэнд мэндэлсэн. Гэхдээ тэр өдөр улсын хэмжээнд 181 хүүхэд мэндэлсэн гэж байгаа ч манайхаас тэдгээрт багтсан эсэхийг сайн мэдэхгүй. Дээрээс албан ёсоор зарлаж хариу ирээгүй байхад та яагаад асуугаад байгаа юм бэ. Албан ёсны болоогүй байхад нийтэд мэдээлж болохгүй” гэж байлаа.
Б.Норовсамбуу