Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улсын тэргүүний Тариаланч хамт олонд шагналыг нь гардуулав

2015-02-16

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Г.Баянмөнх болон хэлтэс агентлаг, сумын удирдлагууд “Улсын Тэргүүний тариаланч” хамт олонд шагналыг нь гардуулан өглөө.

“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН” ТҮМЭН БУУДАЙ ХХК

    Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт газар тариалангийн үйлдвэрлэлийг эргэлтийн 1240 га талбайтайгаар  2003 оноос эрхэлж ирсэн. Газар тариалангийн үйлдвэрлэлийн тууштай эрхлэж сүүлийн 3 жилийн үзүүлэлтээр  га-аас  авах ургацын хэмжээ нэмэгдэж  жилд  13,7-21,5 цн хүртэл улаан буудайн ургацыг хураан авсан амжилттай байна.
    2014 онд улаан буудай 543 га талбайд тариалж, чанар сайтай уринш боловсруулалтыг 521 га талбайд хийсэн. Тухайн жилд  га-аас 21,5 цн буюу 1167тн  ургацыг хураан авч 453,7  сая.төгрөгийн борлуулалтыг хийж ,  “Дархан-144” сортын улаан буудайн үрийг үржүүлэн тариалж 2014 онд Улсын үрийн нөөцөд 200 тн, сумын тариалан эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд 137 тн улаан буудайн сайн сортын үр нийлүүлж, дотоодын гурилын үйлдвэрүүдэд 787 тн товарын улаан буудай тушаасан  байна.  Сумын 10 иргэнийг байнгын, 8-10  түр ажлын байр бий болгож ирсэн.
      Монгол улсын Засгийн газрын “Атрын 3 дахь аян” үндэсний хөтөлбөрийн  хүрээнд ЮТО-1604 трактор, “Нива эффект” комбайн худалдан авч, бригадын ажилчдын ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажилчдын байр, халуун усны газрыг шинээр ашиглалтанд оруулж ажиллаа. Тус компани нь 2004 онд сумын “Тэргүүний аж ахуйн нэгж”, 2008 оны “Атрын 3 дахь аян” болзолт уралдаанд 1 байр, 2011 онд “Нийгмийн сайн сайхны төлөө хамт олон”, 2012 онд “ Уриншаас ургац” улсын уралдааны тусгай байр, 2013 онд  аймгийн “Хөдөлмөрийн аварга”  зэрэг шагналаар шагнагдаж байсан.

Х.Соёл-Эрдэнэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%