Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын 100 настанд Ерөнхийлөгчийн бэлгийг хүргүүлэв

2015-02-17

       “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль” - ийн 2 дугаар бүлгийн 6.2-т Билгийн тооллын хаврын тэргүүн сар- Цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын, 1ОО ба түүнээс дээш өндөр настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг тус тус гардуулдаг байхаар заажээ.
     Энэ дагуу МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 100-аас дээш настай буурлууддаа гарын бэлэг илгээснийг аймгийн ИТХ-ын дарга болон холбогдох албаныхан гардуулан өглөө.
        Дархан-Уул аймагт 100 наснаас дээш насалсан буянт буурал 3 байгаа аж.  Тэдний нэг болох эдүгээ 100 насыг зооглож буй Дархан сумын 3 дугаар багийн өндөр настан Б.Гаваа гуайд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хүндэтгэл үзүүлж, Ерөнхийлөгчийн бэлгийг гардууллаа.


Х.Соёл-Эрдэнэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%