Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн 2015 оны төсвийг тодотгов

2015-02-18

      Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус есдүгээр хуралдаанаар Дархан-Уул аймгийн 2015 оны тодотгосон төсвийг авч хэлэлцлээ.
         УИХ 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Монгол улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлаж, төсвийн тухай хуулинд “Дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон” гэж заасны дагуу аймгийн 2015 оны төсвийг тодотгож байгаа аж.


     Ээлжит бус 9 дүгээр хуралдаанд ирвэл зохих 33 төлөөлөгчөөс 28 төлөөлөгч ирж,  хувийн ирцтэйгээр хуралдааны нээв. 
    Хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга С.Насанбат: - Аймгийн 2015 оны төсвийн тодотголыг танилцууллаа. Тэрээр Дархан-Уул аймгийн 2015 оны тодотгосон төсвийн төслийг орон нутгийн татварын орлогыг ачаалал үүсгэхгүй байх, төсвийн зарлагыг гүйцэтгэл, бодит байдал, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлийг баримтлан тусгасан гэж онцлож байлаа.
      Аймгийн аудитын газраас Төсөвт байгууллагын өөрийн орлогыг өмнөх жилүүдийн өсөлтийн дунджаас бууруулахгүйгээр, улсын тэмдэгтийн хураамж, бусад татварыг өмнөх жилүүдийн өсөлтийн дунджаар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж санал орууллаа. Орон нутгийн төсвөөс санхүүжигдэх байгууллагуудын зарлагын хувьд аймгийн ИТХ-д суудалтай улс төрийн намуудад олгох санхүүжилтийг хасах, аймгийн Засаг даргын шагналын тоо хэмжээг 50 хувиар бууруулах,  НААҮГ-ын цалин, НДШ-ээс хасах зэрэг санал орууллаа.
    Аймгийн Засаг даргын илтгэл, аудитын газрын дүгнэлттэй танилцсаны дараагаар хурлын Төлөөлөгчид тодотголтой холбоотой асуулт асууж, санал шүүмжлэл өрнүүллээ. Аудитын газраас гаргасан саналуудад тус бүрт нь санал хураасны эцэст аймгийн 2015 оны орлого зарлагыг 18,2 тэрбум төгрөгөөр тодотгон батлав. Мөн ОНХСангаар хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээний зардлыг 4,4 тэрбум төгрөгөөр батлав.
      Улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдлаас хамаарч Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг 2,5 тэрбум төгрөгөөр бууруулсан боловч давсан орлого, харилцах дансны болон бусад эх үүсвэрээр орон нутгийн шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан нь зөв зүйтэй болсон байна гэж төлөөлөгчдөөс дүгнэж байв. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%