Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ СУРГАЛТ СЕМИНАР БОЛНО

2015-03-05

"Төрийн болон орон нутгийн өмчийн харилцаа” сэдэвт сургалт, семинар 3 сарын 05-11-ний өдрүүдэд Төрийн өмчийн хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн хуралдааны танхимд болно. Уг сургалт семинарт аймгуудын орон нутгийн өмчийн албаны ажилтнууд хамрагдана. 
Сургалт, семинарт Төрийн өмчийн хороо, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний архивын газар болон 21 аймгийн өмчийн харилцааны газрын мэргэжилтнүүд оролцож байгаа юм. 
Энэ үеэр орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд санхүүгийн болон хөрөнгийн нэгдсэн тайлангаа тавих бөгөөд "Төрийн болон орон нутгийн нэгдсэн мэдээллийн систем” төслийн программ хангамжийн сургалтыг зохион байгуулах юм. Солонгос улсын КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр манай улсын төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны газруудад авч хэрэгжүүлж буй энэхүү программаар улсын нийт өмч хөрөнгийн нэгдсэн бүртгэлийн хийх тул иргэд төрийн мөнгөн хөрөнгийг шилэн дансаар хянаж болдог болсонтой адил төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг энэхүү программаас харж болох юм. 
Мөн уулзалтын үеэр төсвийн зардлын хэмнэлт, суудлын машины талаар авч буй арга хэмжээ, төрийн өмчийн эд хөрөнгийн түрээс, хөрөнгийн бүртгэлийн асуудал зэрэг сэдвээр Төрийн өмчийн хорооны холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийх юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%