Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Мянган ээжийн баяр” болов

2015-03-10

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооноос эрхлэн аймгийн ЗДТГ-тай хамтарч Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын наймны өдрийг тохиолдуулж аймгийн Залуучууд театрт “Мянган ээжийн баяр”-ыг тэмдэглэв.

Уг баярын хуралд аймгийн удирдлагууд болон аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчид, бүх сумдын эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо. Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал О.Болормаа тус холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл хийлээ. Дараа нь сумдаас шалгаруулсан шилдэг эхчүүдэд шагнал гардуулав. Үүнд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 5, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны 90 жилийн ойн медалиар 2, аймгийн “Тэргүүний ажилдтан” цол тэмдэгээр 1, “Буянт ээж”-ээр 21, “Ачит ээж”-ээр 10 ээжийг шалгаруулж цол өргөмжлөл гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%