Дархан хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилготой Дархан хотын Үндсэн дүрмийн төслийг 2 дахь удаагаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцлээ.
Дархан хотод оршин суугаа хүн бүр дагаж мөрдөх, сахин биелүүлдэг байх хотын дүрэмтэй болохоор өнгөрсөн жилээс эхлэн ажиллаж байгаа билээ. Дүрмийн төслийг аймгийн Захирагчийн алба, “Хөрөнгө оруулалт-Хөгжлийн төв” Төрийн бус байгууллага хамтран боловсруулж, Иргэний Танхим, багийн ИНХ-уудаар дамжуулан иргэдээр хэлэлцүүлсэн. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж боловсруулалтыг сайжруулсаар дахин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүллээ.
Танилцуулагдаж байгаа дүрмийн төслийг батласанаар цаасан дээр бичсэн дүрэмтэй л болно. Амьдрал дээр хэрэгжихгүй гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид үзэж байв. Иймд дүрмийн төсөлд хариуцлага тооцно, торгоно гэхээсээ илүүтэй дүрэм биелүүлэх иргэдийн оролцоо ямар байхыг тодорхой болгох хэрэгтэй. Мөн хотын дүрэмд тусгасан хуулийн заалтуудыг авч, үг хэллэгийг маш энгийн байлгах санал гаргалаа. Энгийн байснаар хүүхэд нь ч мэддэг, залуучууд, хөгшид нь ч мэддэг болно. Иргэд олон дүрэм, журам судлаж амжихгүй. Үндсэн дүрмэнд гол гол асуудлыг багтаах хэрэгтэй гэсэн саналууд гарлаа.
Хотын дүрмийн төслийг боловсруулж буй ажлын хэсгийнхэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс өгсөн саналыг тусгаж дахин танилцуулахаар боллоо.
Тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан дүрмийн төслийн хамгийн боломжтой хэсэг нь Хотын оршин суугчийн үүргийг зааж өгсөн 13 дахь хэсэг байгааг Тэргүүлэгчид онцоллоо. Тухайлбал: Хотын оршин суугч нь “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-д заасан “...зохиогдож буй тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээнд оролцох; хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу өөрийн орон байрыг тохижуулах, орчноо цэвэр үзэмжтэй байлгах; хотын эдэлбэр газарт байгаа өөрийн эзэмшлийн газрыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж үр ашигтай ашиглах” үүргийг хүлээнэ.
Мөн нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр, тогтоосон дүрэм журмыг сахин биелүүлэх; гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох; нийтийн эзэмшлийн орц, гудамж талбай зэрэг үйлчилгээний байгууламжуудыг хайрлан хамгаалах; амьдарч буй орчин, гудамж талбайгаа цэвэр байлгах, хог хаягдлыг зориулалтын бус газар хаяхгүй байх, нийтийн цэвэрлэгээний өдрөөр цэвэрлэгээнд оролцох; шөнийн 22.00 цагаас 06.00 цаг хүртэл бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахуйц дуу чимээ гаргасан үйл ажиллагааг явуулахгүй байх; амины орон сууцны хороолол, гэр хороололд амьдарч буй иргэд хашааны нохойгоо өглөөний 6 цагаас шөнийн 24 цагаас хүртэл уяатай байлгах; хотын ногоон бүсэд мал бэлчээрлүүлэхгүй байх; хотын гудамжаар нохойгоо авч явж байгаа иргэд зориулалтын хошуувчтай, 1 метрээс илүүгүй бат бэх оосортой авч явах зэрэг үүргийг нэмэлтээр хүлээх юм байна.
Х.Соёл-Эрдэнэ