Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хараа голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийг дэмжив

2015-03-12

    УИХ-аас 2012 онд батлагдсан “Усны тухай” хуульд Монгол улсын хэмжээнд болон сав газар бүрээр усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулан хэрэгжүүлэхээр заасан байна.
    Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлснээр сав газарт хамаарах, хот тосгодын унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийг бүрэн хамгаалан  Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгуудын 12 сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийн газрын доорх усны нэмэлт эрэл хайгуулын ажлыг хийж, нөөцийг шинэчлэн тогтоох, барилга байгууламжийг шинэчлэн засварлах, ус зөөлрүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах ажлуудыг хийснээр хүн ам баталгаат ундны эх үүсвэрээр хангагдах нөхцөл бүрдэнэ.
      Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө нь Монгол улсын усны талаар төрөөс баримталж буй бодлого “Ус” үндэсний хөтөлбөр, бүс аймгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
         Иймд Хараа голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулагдаж байгаатай холбогдуулан тус төлөвлөгөөг боловсруулахад БОНХАЖЯ-наас зарлагдсан тендерт шалгарсан Дархан-Уул аймгийн ХААИС-ийн эрдэмтэн, судлаач багш нарын ажлын хэсэг  Хараа голын сав газрын захиргаа хамтран орон нутгийн холбогдох салбар, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.
      Тус уулзалт хэлэлцүүлэгт Сав газрын захиргаа болон Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс, Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын алба, Байгаль орчны газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, сумдын ЗДТГ зэрэг нийт 10 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын холбогдох төлөөллүүдийг оролцуулан менежментийн төлөвлөгөөний төсөлд тусгуулах саналыг авч, менежментийн төлөвлөгөөнд тусган менежментийн төслийн саналыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаар оруулан хэлэлцүүлж дэмжүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%