Хэлэлцүүлэгт “Хатан Эрдэнэ” сэдвээр инженер М.Дэмбрэлмаа, “Манлайлагч эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр боловсролын доктор Г.Бямбажав нар илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Өвөг дээдсийн үеэс уламжлагдан ирсэн Монгол хатадын ухааныг өвлүүлэх нь орчин үеийн төрд хичнээн хэрэгтэй байгаагийн хирээр үндэсний эрхэм ёс заншлаа ард нийтээрээ хайрлан нандигнахын ач холбогдол улам илүү өсөж ирсэн талаар эмэгтэйчүүд санал бодлоо солилцов. Мөн түүнчлэн хамт олон байгууллагадаа манлайлж яваа эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэхийн чухлыг ч онцлон ярилцав. Олон нийтийн үзэл хандлагаас дүгнэлт хийхэд өнөөгийн төр засагт алба хашиж буй эрэгтэйчүүдийн ур ухаан дутмаг учраас тэдний нэр хүнд улам унасаар байгааг зогсоож аврах гол түшиг нь эрдэм төгс хатад эмэгтэйчүүдийн нөмөр нөөлөг болно гэдгийг тэмдэглэн хэлэлцэв. Энэ чиглэлээр Дарханы манлайлагч эмэгтэйчүүд юу хийж болох талаар тодорхой ажил төлөвлөж гүйцэтгэхээр тогтов.
О.ХИШИГСҮРЭН