Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"АЛТАН ГАДАС" одонгоор 3 хүн энгэрээ мялаав

2015-03-18

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар зарлигаар Алтан гадас одонгоор шагнуулсан нэр бүхий иргэдэд төрийн дээд одонг гардуулах ажиллагааг аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгууллаа.

      “Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тэмдэглэж буй энэхүү баярын өдрөөр ахмад дайчин, бэлтгэл ахлах дэслэгч Дамчаагийн ЦЭРЭНДАШ энгэрээ мялааж, үр хүүхэд Дарханчууддаа баярлууллаа.
Мөн Дархан сумын 14 дүгээр багийн иргэн, Шар зам ирээдүй хоршооны жолооч Шоон овогтой ДАЯНЖАВ, Дархан сумын Энхжих хоршооны нягтлан бодогч Баасан овогтой ЛУВСАН нар “АЛТАН ГАДАС”  одонгоор шагнууллаа.
Шагналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Чимэдцэрэнгийн Цэндсүрэн гардуулан өглөө.
          Аймгийн ИТХурал нь 2014 онд аймгийнхаа эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлаг, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 200 гаруй хүнийг Монгол Улсын төрийн одон медальд тодорхойлж, нийт 139 хүнд шагналыг нь олгуулсан бол 2015 он гарсаар 30 иргэн төрийн одон медалиар энгэрээ мялаагаад байгаа юм байна.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%