Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймгийн мал төллөлт 30.4 хувьтай

2015-03-30

   Дархан-Уул аймагт мал төллөлт гуравдугаар сарын 27-ны байдлаар оны эхний төллөх 152747 эх мал төллөхөөс 46404 хээлтэгч төллөж төллөлт 30,4 хувьтай байна.

    Хаваржилт мал төллөлтийн байдалтай аймгийн “Өвөлжилтийн бэлтгэл хангуулах комисс”-ийн шийдвэрээр аймгийн нөөцөд байсан 2800 боодол өвсийг сумдад нэг боодлыг нь 1500 төгрөгөөр тооцож олгож дууссан. Өвсний хэмжээ бага байсан тул малчдын хүсэлтийн дагуу бүрэн олгож хүрээгүй. Цаашид Хонгор сумаас 70 өрхийн 4000 боодол өвс, 500 уут хивэг, Дархан сумаас 120 өрхөд 9821 боодол өвс, Орхон сум 3000 боодол өвс хэрэгцээтэй гэсэн захиалга иржээ.

    Шарын гол сум 1000 боодол өвснөөс 400 гаруй боодол өвсний үлдэгдэл байгаа тул нэмж авах захиалга ирүүлээгүй байна гэж аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх ярилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%