Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Төр, хувийн хэвшлийн түншлэл”-ийн асуудлаар нээлттэй хэлэлцэнэ

2015-04-01

    Аймгийн ХАҮТанхим, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим хамтран “Төр, хувийн хэвшлийн түншлэл” уулзалт хэлэлцүүлгийг 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулахаар  төлөвлөж байна.

    Тус уулзалт хэлэлцүүлгийг 2015 онд аймгийн ИТХурлаас дэвшүүлсэн “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх” зорилтын хэрэгжилтийг хангуулах, ААНБайгууллага, иргэдийн саналыг орон нутгийн бодлого шийдвэрт тусгаж, тодорхой ажил өрнүүлэх зорилгоор зохион байгуулах юм.
      Хэлэлцүүлэгт аймаг сумын удирдлагууд,  Төрийн үйлчилгээний болон банк санхүүгийн байгууллагууд, Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид, ТББ-ууд, иргэдийн төлөөлөл оролцоно.


“ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
/2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр/
       Мөн үеэр “Төр, хувийн хэвшлийн түншлэл”-ийн асуудлаар аймгийн Засаг дарга С.Насанбат мэдээлэл хийнэ. Мөн аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсээс болон банк санхүүгийн байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулж, аж ахуйн байгууллагын дарга удирдлагууд, бизнес эрхлэгчидтэй түншлэлийн асуудлаар санал солилцох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%