Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж Дархан-Уул аймгаас "Эхийн алдар" 1, 2 дугаар одонгоор шагнуулах эхчүүдийг Монгол улсын Ерөнхийлөгчид уламжлах, Орон нутгийн өмчид бүртгэлтэй орон сууцыг эзэмших, ашиглах журам батлах, Үүсгэн байгуулагчийн төлөөлөгч томилох, Зөвлөл байгуулах, аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2015 оны 4 дүгээр сард хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлах зэрэг 5 асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.