Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дарханы ДЦС олон улсын чанарын стандарт нэвтрүүллээ

2015-04-15

    “ДДЦС” ТӨХК нь  үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг 2013 оноос эхлүүлсэн бөгөөд техник технологийн өөрчлөлтийг үе шаттайгаар хийж, хяналт удирдлагын систем,орчин үеийн програм хангамж зэргийг нэвтрүүлж, Чанарын удирдлагын тогтолцооны үндсэн шаардлагуудыг авч хэрэгжүүлэн компанийн шинэчилсэн зорилго,  бодлого, зорилтыг тодорхойлж ажилласнаар 2015 оны дөрөвдүгээр сарын 09-ны өдөр “Үндэсний Стандартчилал хэмжил зүйн газар"-аас ISO 9001:2008/ MNS ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцооны сертификатаа гардан авсан байна.

     Ингэснээр Монгол улсын Эрчим хүчний салбарт  эрчим хүчийг үйлдвэрлэгч эх үүсвэр компаниудаас Чанарын удирдлагын  тогтолцоог нэвтрүүлсэн анхдагч байгууллага хамт олон боллоо.

    “ДДЦС” ТӨХК нь 1965 оноос хойш эрчим хүчний салбарын улсын үйлдвэрийн обьектын хувьд эрчим хүчний нэгдсэн бодлого, график, зохицуулалт, горимд үндэслэсэн цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл явуулж боловсруулсан бүтээгдэхүүнээ нэгдсэн сүлжээнд тасралтгүй нийлүүлсээр ирсэн.

    “ДДЦС”ТӨХК нь 2007 оноос  бүтээмж дээшлүүлэх  Ажлын байрны соёл-5С, Кайзен санал, Чанарын дугуйлан зэрэг арга хэрэгслүүд дээр үндэслэн “Өөрчлөлтийн менежмент” хөтөлбөрийг хэрэгжүүлэн хэвшүүлж  2013 оноос бүтээмжийн аргачлалдаа суурилан чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 олон улсын стандартын шаардлагын дагуу цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үйл явцын хандлагад чиглүүлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, ажилтнуудын ажлын чанарын гүйцэтгэлийн хариуцлага, үр нөлөөг байнга сайжруулах зорилгоор хэрэгжүүлэн ажиллаж дараах үр дүн, эерэг хандлагуудыг бий болгож байна:

  • Компанийн чанар бүтээмжийн бүтцийг 3 удаа шинэчилэн чанарын багийг бүрдүүлсэн.

  • Эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлээ шинэчлэн томъёолж, чанарын бодлого, зорилтуудыг тодорхойлсон.

  • Чанар-бүтээмжийн үйл ажиллагааг сайжруулж цахим хэлбэрт шилжүүлсэн.

  • Компанийн хэмжээнд мөрдөгдөх бүх баримт бичгүүдийг төрөлжүүлэн компани болон бүх нэгжүүдийн хүрээнд эмхэтгэл хэлбэрээр гарган ялган таних тэмдэглэгээ загвар кодыг бий болгон, эмх цэгцийг сайжруулж  хэрэглэхэд хялбар, хяналт хийхэд боломжтой нөхцлийг бүрдүүлж хяналтын тогтолцоог боловсронгуй болгосон.

  • ЦЭХ, ДЭХ буюу бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үйл явцуудын дэс дараалал, уялдаа холбоо, ажлын хяналт, хариуцлага, үр дүнг сайжруулах зорилгоор компанийн үйл явцын тогтолцоог бий болгож эмхэтгэл гаргасан.

  • ЧУТ-ны баримтжуулсан 6 журмаас гадна чанарт хамаарах гол үйл явцтай холбоотой 5 журмыг сайжруулан шинэчлэн боловсруулсан.

  • -Ажлын байрны байрны эмх цэгц,зохион байгуулалт, бичил орчин сайжирч тоосжилт  өмнөх оноос 3,4%-иар багассан.

  • 2014 онд хөдөлмөрийн сахилгын зөрчил өмнөх оныхтой харьцуулахад 10,0%-иар, Техникийн гэмтэл сааталд бичсэн актны тоо 2013 оноос 14,6% -иар буурсан.

  • Ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгааг 7 асуудлаар авахад өмнөх оноос бүх үзүүлэлтүүд дээшилж нийт 11,7 % иар өссөн.

  • 2014 онд өмнөх онтой харьцуулахад ажилтнуудын шилжилт хөдөлгөөн 32%-иар буурсан.

  • Сүүлийн 3 жил аваарь саатал, осолгүй ажилласан.

  • Чанар бүтээмжийн талаар ажилтнуудын хандлага, мэдлэ,г ойлголтыг дээшлүүлэх талаар чанар бүтээмжийн  сургалтыг шалгалт хэлбэрээр зохион байгуулж 2015 оны 2-р сараас эхлэн  цахим хэлбэрт шилжүүлэн  авч хэвшүүлэн ажиллаж байна.

Компанийн чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлийг хэмжих, чанарын зорилтоо биелүүлэх үйл явцаа байнга сайжруулах тогтолцоог хэвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.
















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%