Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баянхонгор аймгийнхан Дархан сумаас туршлага судлав

2015-04-17

    Дархан-Уул аймгийн Дархан суманд Баянхонгор аймгийн сумдын ИТХ-ын дарга нар тус сумын ЗДТГ-т айлчилж туршлага судлах уулзалт хийв.

    Уулзалтад Дархан сумын ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, ИТХ-ын зарим төлөөлөгчид оролцсон юм. Баянхонгор аймаг нь 20 сумтай бөгөөд уулзалтад тус аймгийн 17 сумын ИТХ-ын дарга нар оролцлоо. Тэд Дархан суманд хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлагаас судалж аймаг, сумандаа хэрэгжүүлэхээр бодит ажил, шинэ санал, санаачлагыг үзэж сонирхлоо.

     Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа сумынхаа ИТХ-ын шийдвэр, түүний биелэлтэд хяналт тавих хэлбэрүүд, ИТХ-ын хороод болон төлөөлөгчдийг идэвхжүүлэх арга зам, Шилэн дансны тухай болон Төсвийн тухай хуулийн хэрэгжилт зэрэг сэдвүүдээр Баянхонгор аймгийн сумдын ИТХ-ын дарга нарын сонирхсон асуултад хариулт өгөв. Баянхонгор аймаг нь байгаль түүх, соёлын дурсгалууд, эртний шимт ертөнцийн үлдэгдэл бүхий аялал жуулчлалын тааламжтай орчин, уул уурхайн, олборлох, боловсруулах үйлдвэр хөгжүүлэх ашигт малтмалын их нөөц баялаг бүхий давуу талуудтайг зочид уулзалтын үеэр онцлоод хамтарч ажиллах санал тавьсныг Дархан сумын удирдлагууд талархан хүлээж авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%