Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан хотод Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ээлжит чуулга уулзалт болно

2015-05-15

     Төвийн бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагууд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдсан асуудлаа ярилцаж, туршлагаа солилцдог нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Уламжлалын дагуу төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ээлжит чуулга уулзалт Найрамдлын билэгдэлтэй Дархан хотод маань 2015 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
     Энэ удаад “НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУД” сэдвийн дор:
  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөвшил, цаашдын чиг хандлага  
  • Нутгийн удирдлагын байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь    
  • Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хяналт, түүний үр нөлөөг дээшлүүлэх асуудал
  • Багийн Иргэдийн Нийтийн Хурлыг боловсронгуй болгох эрх зүйн болон бодлогын шинэчлэл, туршлага  
  • Бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох зэрэг асуудлаар хэлэлцэж, саналаа нэгтгэх юм байна.
       Чуулга уулзалтанд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийслэлийн ИТХурал болон Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн ИТХ-ын хамт олон, “Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн багийнхан оролцох юм.

       
Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ээлжит чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын Байнгын Хороо ажиллаж байна. Хамтран зохион байгуулагчдаар УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтарсан “Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажиллаж байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%