Khural.mn
нэгдсэн портал сайтны админуудын II дахь
сургалтыг 2 дугаар ээлжийн сумдын админуудад 5 сарын 25-ны өдөр амжилттай
зохион байгууллаа. Архангай аймаг 19 сумтай ба Arkhangai.khural.mn сайтны II сургалтыг 2 ээлж болгон хийж сумдаа хувааж хамрууллаа.
Эхний ээлжинд Цэнхэр, Хотонт, Булган, Төвшрүүлэх, Чулуут, Хангай, Ихтамир,
Цахир, Өндөр-Улаан, Эрдэнэмандал сумдын админууд хамрагдсан бол энэ удаагийн ээлжинд
Тариат, Хашаат, Өгийнуур, Батцэнгэл, Хайрхан, Жаргалант, Эрдэнэбулган сумын
админууд идэвхтэй оролцлоо. Тус сургалтанд Цэцэрлэг болон Өлзийт сумдын
админууд оролцож чадсангүй.


