Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

6 дугаар сард үе үе хүчтэй салхи шуурга шуурч, түр зуурын усархаг аадар бороо орно.

2015-06-05

2015 ОНЫ 6 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

          Дархан-Уул аймгийн нутгаар:Агаарын температурын сарын дундаж нь нийт  нутгаар 18-19 градус дулаан буюу дунджийн орчим байна

            Нэгдүгээр арав хоногийн эх болон дунд үеэр сэрүүсч/1-7нд/ шөнөдөө 0-5 градус, хөрсний гадарга дээр 1-3 градус хүрч цочир хүйтэрч, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр /14-17 нд/ бага зэрэг сэрүүсч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр /11-13, 21-23 нд/  шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус хүрч хална. Бусад хугацаанд /8-10, 24-30 нд/ шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй.

                  Энэ сард орох хур борооны хэмжээ нь 57-60 мм буюу дунджийн орчим байна

       Нэгдүгээр арав хоногийн эхээр/1-3 нд/ зарим газраар, дунд үеэр /4-7нд/ ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн  дунд үе болон сүүлчээр /14-20 нд/ зарим газраар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр /21-23, 28-30нд/ ихэнх нутгаар, дунд үеэр нь /24-27нд/ зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо орох үеэр салхи зарим газраар түр зуур  14-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурах  төлөвтэй.  

               2015 оны  6 дугаар  сарын цаг агаарын байдал нь  1978 оны  6-р сарын  цаг агаарын  байдалтай төсөөтэй байх болно. 1978 оны 6-р сард агаарын температур 16,17, 24, 25 -нд сэрүүсч шөнөдөө 1-5 градус хүйтэн, өдөртөө 0-3 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 1-12 градус, өдөртөө 11-25 градус дулаан, ялангуяа сарын сүүл рүү 25-28 градус хүрч халж байсан байна.

          Хур тунадас: 1,2,5,6-12 8,10, 29, 30-нд зарим газраар, 16,17, 25-нд  бүх нутгаар хур тунадас, нойтон цас  орж  Дархан суманд 45.7 мм, бусад нутгаар 18-26.5 мм тунадас унажээ. Хур тунадас орох үеэр салхины хурд зарим үед 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурч байжээ. 

                   ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

    6 дугаар сард агаарын дундаж температур, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх тул бэлчээрийн ургамлын ургалтанд таатай нөлөөлөх боловч үе үе хүчтэй салхи шуурга шуурч, түр  зуурын усархаг аадар бороо орно.

  Энэ сард голын усны дундаж түвшин олон жилийн дунджийн орчим байх боловч тухайн сард орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж түр зуур үерлэх магадлалтай. Мөн агаарын температурын халалт,  түр  зуурын усархаг аадар борооны  улмаас  хуурай  сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх төлөвтэй. Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%