Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сургууль, цэцэрлэгүүдийн их засвар ирэх сарын 15-нд дуусна

2015-07-28

Дархан-Уул аймгийн Боловсорлын салбарт 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БСШУ-ны Сайдын багцаас орон нутагт хэрэгжиж буй их засварын ажлууд эхлээд үргэлжилж байна.

Тухайлбал Дархан сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн сантехникийн 90,7 сая төгрөгийн төсөвт өртөгтэй их засварын ажлыг гүйцэтгэлийг тус аймгийн барилга, угсралт засварын “Хас Жинст” ХХК, мөн тус сумын 15 дугаар сургуулийн гадна цэвэр усны шугамын засварын 20 сая төгрөгийн ажлыг “Шинэчлэл инвест” ХХК, “Жигүүр” цогцолбор сургуулийн 30 сая төгрөгийн төсөвт өртөгтэй гадна цэвэр, бохир усны шугамын засварыг “Мөнх-Од Цацрал” ХХК тус тус тендерт шалгаран гүйцэтгэж байгаа юм байна. “Их засварын эдгээр ажлууд ирэх наймдугаар сарын 15-ны дотор дуусна” гэж аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Б.Ганчулуун ярилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%