Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Амины орон сууцны “Жишиг хороолол”-д 60 айлын газар үлджээ

2015-09-14

Дархан-Уул аймгийн төв Дархан хотод баригдаж байгаа амины орон сууцны 251 айлын “Жишиг хороолол-25”-ын барилгын ажил эрчимтэй явагдаж одоогийн байдлаар уг хороололд 190-ээд айлын амины орон сууц баригдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд баригдаж байгаа энэхүү хороолол нь иргэдийг ая тухтай орон сууцаар хангаж хотын захын барилгажаагүй байршилд иргэдийн хүсэлт шаардлагад нийцсэн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн. Зөв төлөвлөлт бүхий инженерийн шугам сүлжээ, хашаажуулалт, зам талбайн цогц шийдэлтэй амины орон сууцны цогцолбор хорооллыг бий болгох зорилготой эхлэсэн ажил юм. Аймаг орон нутгийн томоохон бүтээн байгуулалтын тендерт тус аймгийн барилга, сантехник угсралтын "Бурхант Хясаат" компани шалгарч 95 хувийн гүйцэтгэлтэйгээр ажлаа явуулж байна. Хотын төвд байршилтэй энэхүү 25 дугаар хороололд одоогийн байдлаар 60 гаруй айлын газар үлджээ. “Аймгаас тухайн газрыг нь үнэгүй олгож орон сууц дотроо халуун хүйтэн ус төдийгүй бохир, дулаан. цахилгаан хангамжаа шийдэхэд хэрэгцээтэй 24 сая 980 мянган төгрөгийг иргэдээс гаргуулдаг. Газар доорхи инженерийн шугам сүлжээг нь бий болгож цахилгаан дулаан, цэвэр ус зэрэг дэд бүтцийг нь нэгэнт шийдсэн эдгээр газрын үлдсэн хэсгийг иргэд авч байшингаа баривал тус 25 дугаар хороолол бүрэн хэмжээгээр баригдаж дуусна” гэж аймгийн Захирагчийн Албаны дарга Д.Батжаргал ярилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%