УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” (МОН-13/101) төслийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын нэгдсэн, портал цахим хуудас KHURAL.MN-ий аймаг, сум, дүүргийн ИТХ-ын дэд цахим хуудсыг хөгжүүлэх, тэдгээрийн мэдээ мэдээллийн чанар, стандартыг сайжруулах зорилгоор “KHURAL.MN Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын нэгдсэн портал, интерактив цахим хуудасны дэд цахим хуудсыг хөгжүүлэх” уралдааныг аймаг, сум, дүүргийн бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын дунд зарлаж байна.
Khural.mn-ий аймаг, сум, дүүргийн дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдаанд оролцох хүсэлтээ 2015 оны 9-р сарын 22-ны доторcslg@parliament.mn цахим шуудангаар болон албан бичгээр төслийн нэгжид ирүүлж, уралдааны удирдамж, тавигдах шалгуур үзүүлэлтийн талаарх мэдээллийг авна. 11-р сарын 23-ны дотор уралдаанд тавигдсан шалгууруудыг хэрхэн хангасан талаарх тайлан ирүүлнэ. Уралдаан нь2015 оны 12-р сарын 1-ний өдөр хүртэл үргэжилж дүнгээ гаргах ба дэд цахим хуудасны хөгжүүлэлтийг дүгнэхдээ 2015 оны 9-р сарын 1-нээс 12-р сарын 1-н хүртэлх 3 сарын хугацааг хамруулна.
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” (МОН-13/101) төслийн нэгжУлаанбаатар хот- 15141, Ш/х-303Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11 дүгээр байр, 6 дугаар давхар 606 тоот өрөөcslg@parliament.mn, утас/Факс: 51-264565