Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

2015-09-22

    Есдүгээр сарын 15-нд хуралдсан аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаас гарсан 10/08 дугаар тогтоолын дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч П.Эрдэнэбат Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон билээ. Тэрээр өнөөдөр/2015.09.22/ албан ёсоор ажлаа хүлээн авлаа.


    Аймгийн ИТХ-ын даргын ажлыг хүлээлцүүлэх комиссын дарга, гишүүд ээлжит бус 10 дугаар хуралдаанаас хойшхи хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлынхаа дүгнэлтийг танилцуулж, аймгийн ИТХ-ын Дарга П.Эрдэнэбатад тамга тэмдгийг нь хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.


   Түүний дараагаар шинээр сонгогдсон аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат  ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаныхантай уулзалт хийж, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өгөв. Тухайлбал: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг эрэмбэлж хэлэлцүүлэх, ИТХ-ын ажлын алба, Тэргүүлэгчдээс 2015 оны 4 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн саналыг тусган шинэчлэн гаргаж, биелэлтийг ханган ажиллахыг даалгав. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%