Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчид Дархан-Ус суваг ХК-ийн ТУЗ-ийн тайлантай танилцав

2015-09-28

    Өнөөдөр хуралдсан /2015.09.28/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Дархан-Ус суваг ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны тайлан, Дархан-Ус суваг ХК-ийн 2014 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн гаргасан дүгнэлттэй танилцлаа.

   2014 онд  нийт усны олзворлолтыг 4,2 хувиар, цэвэр усны борлуулалтыг 6,4 хувиар, татан зайлуулсан усыг 1,5 хувиар, бохир усны борлуулалтыг 3,1 хувиар өсгөж, цэвэр усны алдагдалыг 22,8 хувиар, бохир усны алдагдалыг 48 хувиар бууруулж  ажилласан байна. 
  Өнгөрсөн онд Олзворлолт, татан зайлуулалт  буурч, борлуулалт өсч, усны алдагдал буурсан нь: 
1.  Усан сангийн түвшинг бууруулж, төв болон салбар шугам хоолой , орон сууцны оруулга хаалтуудад шахалт хийсэн.
2. Улсын болон өөрийн компанийн хөрөнгө оруулалтаар олон давтамжтай гэмтэл гардаг шугам хоолойнуудыг шинэчлэн сольсон.
3.    Айл өрх, аж ахуйн нэгжүүдэд тоолууржуулалтыг  нэмэгдүүлсэн
4. Шугам хоолойн, тоног төхөөрөмжийн эргүүл үзлэгийг сайжруулж, аваар гэмтлийг богино  хугацаанд арилгасан. 
5.  Ус хангамжийн сүлжээний төв салбар цэгүүдийн  усны даралтын заалтанд хяналт тавьсан. 
6.  Орон сууцны байрууд хаалттай системд шилжсэн зэргээс хамаарч байгаа аж.
  
    Үйлдвэрлэлийн хүрээнд 2014 онд  бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал: 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:
1.   Хүнсний үйлдвэрээс Бага Монгол хүртэл ф300 мм-ийн шугам хоолойг хуванцар хоолой-560м 
 2.   Гандангийн дэргэд ф150 мм-ийн шугам хоолойг  хуванцар хоолой-100 м
 3. Хээтэй хороолол 4,6-4,7 –р байрны араар ф500 мм-ийн шугам хоолойг хуванцар хоолойгоор-392 м 
 4. Паркийн урдаас Хүүхдийн ордон хүртэл ф500 мм-ийн шугам хоолойг хуванцар хоолой– 762 м шинэчлэн сольсон.   
           Нийт:  1,8 км шугамыг 1 тэрбум төгрөгийн ажил хийжээ. 
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар
  • 245 сая төгрөгний үнэтэй HYUHDAI ROBEX 1400w-9S эксковатортай болсон байна. Шинэ экскаватортой болсноор шугам сүлжээний гэмтэл засварыг шуурхай хийж гүйцэтгэж байгаа нь усны алдагдлыг бууруулж үргүй зардлыг багасгахад нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.
   2014 онд өөрийн байгууллагын хөрөнгө оруулалтаар: Нийт 856,260.0 төгрөгийн ажил хийсэн байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%