Мялаалга наадамд улсын Өсөх идэр начин Р.Пүрэвдавга тэргүүтэй хүчит 64 бөх барилдсанаас үзүүр түрүүнд улсын начин Р.Пүрэвдавга, аймгийн арслан М.Бат-Отгон нар үлдэж Булган сум хүчитний өлгий гэдгээ наадамчин олондоо дахин батлан харуулсан билээ.

Бөхийн барилдаанд Улсын начин Р.Пүрэвдавга түрүүлж аймгийн арслан М.Бат-Отгон үзүүрлэлээ.
Азарга, Соёолон, Дааган насны морьдын уралдаан боллоо.
Улсын начин Ч.Ганзоригт хүндэтгэл үзүүлэхээр Булган сумын Цэцэрлэг хот, Улаанбаатар хотын нутгийн зөвлөлүүд, нутгийн зон олон өргөнөөр хүрэлцэн ирсэн байлаа.

Мөн наадамчин олонд зориулан амьд хөгжмийн WEEK хамтлагийн тоглолтыг 31-ний үдэш зохион байгуулж дуу хуур, хурд хүч тэгширсэн мялаалга наадмыг чимсэн билээ.