
Өвөр монголын Улаанхад хот нь манай аймагтай өнгөрөгч оноос харилцаагаа өргөжүүлж Ах дүү хотын найрамдалт хамтын ажиллагаатай болоод байгаа билээ.

Энэ удаагийн айлчлал нь хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой бөгөөд мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцоонд хүрэх юм.

Түүнчлэн Цэцэрлэг хотод Улаанхад хотын нэрэмжит гудамжыг тохижуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Улаанхад хотын орлогч дарга Жин ХО Ши орон нутгийн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд өөрийн айлчлалын талаар ярилцлага өгөв.