Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2015-10-06

Аймгийн удирдлагууд Орхон суманд ажиллах үеэрээ Баян-Өлзийт багийн төв, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг сонслоо.

Сумын Эрүүл мэндийн төв нь  8 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрөгч сард алсын 30 дуудлага, ойрын 154 дуудлага хүлээн авч, эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг үзүүлсэн байна. Тулгамдаад байгаа асуудлын хувьд түргэн тусламжийн үйлчилгээнд явж байсан машин эвдэрч зогссон байна. Иймд түргэн тусламжийн нэг машин хэрэгтэй байгаа тухай тус эрүүл мэндийн төвийн дарга Р.Оюунхүү ярьлаа. 
Сумын Засаг даргын зүгээс БНСУ-д ажиллаж, Кёнги аймгаас түргэн тусламжийн нэг машиныг сумандаа нийлүүлэхээр тохиролцсон байна. Гэвч тусламжаар ирэх машины хувьд бага оврын машин тул ойрын дуудлаганд явах боломжтой. Эвдэрсэн машиныг засварлахгүйгээр алсын дуудлаганд хүрч очиход хүндрэлтэй байгаа гэнэ.  


Дараагаар нь сумын Соёлын төвөөр орлоо.  220 хүний суудалтай соёлын төвийн 2 давхрыг ашиглалтгүй байдаг юм байна.  Хэрэв 2 давхрыг ашиглавал иргэдэд соёлын үйлчилгээг улам бүр ойртуулна гэж сумын удирдлагууд ярьж байна. Мөн дээврээс нь ус гоождог тул засварын ажил зайлшгүй шаардлагатай болсон байна. Иймд тус соёлын төвийн 2 давхрыг дээврийн хамт засварлуулж, ашиглалтыг нэмэгдүүлэх саналыг аймгийн удирдлагуудад тавьсан юм. Энэ асуудалд онцгой анхаарна гэдгийг аймгийн Засаг даргын зүгээс онцоллоо.


Орхон сумын боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн тулгамдсан асуудал одоогоор байхгүй гэж сургууль, цэцэрлэгийнхэн танилцууллаа. 9 дүгээр цэцэрлэгийн хувьд нийт 198 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж. Энэ хичээлийн жилд 171 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Тус цэцэрлэг нь 2015 онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Шар дэрсний гэр цэцэрлэгийг барилгажуулах ажлыг  “Дархан хөлөг” ХХК-иар гүйцэтгүүлсэн нь иргэдийн талархалыг хүлээсэн ажил болжээ.


Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 2015-2016 оны хичээлийн жилд 1-12 дугаар ангидаа нийт 416 сурагчдыг хүлээн авсан байна. Тус сургуульд нийт 44 багш ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%