Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 49 ДЭХЬ ӨДӨР

2015-10-06

      Монголын багш нарын баярын 49 дэх өдрийн үйл ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Манай аймгийн хэмжээнд  ЕБС 1062 багш,  СӨББ-д үндсэн 254 багш нийт 1316 багш ажилладаг бол цэцэрлэгийн туслах 255 багш СӨББ ЕБС-д нийт 712 удирдах ажилтан, албан хаагчид ажилладаг байна. Энэхүү баярыг үйл ажиллагаанд БСШУ-ны дэд сайд Б.Тулга, Дархан-уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, БСГ-ын дарга Б. Ганчулуун нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ. 


  Аймгийн ИТХ-ын Дарга П.Эрдэнэбат хэлсэн үгэндээ: -Багшийн хөгжлөөс боловсролын, хүний, улсын, дэлхийн хөгжил хамаатай болохоор нэг талаас багшаа хөгжүүлэх бодлого, нөгөө талаас багш нар та бүхний өөрсдөө хөгжих ЗҮТГЭЛ маш чухал юм. Дархан-Уул аймгийн хувьд багшийг хөгжүүлэх асуудалд анхаарлаа хандуулж, “Хөгжлийн төлөө хамтдаа 1000 багшийн сургалтын хөтөлбөр”-ийн 2 дахь шатны хөтөлбөрийг боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 13 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг онцлов..

Мөн Орон нутгийн боловсролын бодлогын хүрээнд:

Сайн багш хөтөлбөр

Нээлттэй боловсрол хөтөлбөр

Хүүхэд хөгжлийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, аймгийн боловсролын брэнд үйлчилгээг бий болгохоор ажиллаж байгаад нь  талархал илэрхийллээ.


     Баярын үеэр багш сурагчдын илэрхийлэлт болон  Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, боловсролын чанарын шинэчлэл, сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд  идэвх зүтгэл гаргасан шилдэг багш нартаа төрийн шагнал, БСШУЯ-ны шагнал, аймаг сумдын 100 орчим шагнал тэмдэгийг гардууллаа. 


       Мөн Дархан-Уул аймгийн Боловсролын байгууллагуудын боловсролын чанарын шинэчлэл, “ Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй технологи, багшийн хөгжил, сургалтын таатай орчныг бий болгоход оруулсан бодит хувь нэмрийг үнэлж,  АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ,  АЙМГИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ, БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ,  СУРГАЛТЫН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛСЭН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТСАН, ХУВИЙН ХЭВШЛИЙН  ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ  сургууль цэцэрлэгүүдийг шалгаруулан өргөмжилсөн бөгөөд Оюуны ирээдүй цогцолбор сургууль  ” УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ”-ийн болзол хангасан тул БАТЛАМЖ олгосон байна.  


    2015 оны 09 дүгээр сарын 19-27-ны хооронд Монголын багш нарын өдрийг угтсан спортын тэмцээн зохиогдсон бөгөөд тус тэмцээний нэгдсэн дүнгээр шалгарсан шилдэг багууд болох 18 сургууль, Од цогцолбор сургууль, Оюуны ирээдүй цогцолбор сургуулиудын багийн шагналыг гардуулсан юм.  Ийнхүү Монголын багш нарын 49 дэхь баярын өдрөөр Дархан-Уул аймгийн боловсролын байгууллагууд болон багш нар ололт амжилтаа үнэлүүлж, дүгнүүллээ.

 

 

“ШИЛДЭГ”-ЭЭР ТОДОРСОН БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ 

Аймгийн тэргүүний  сургууль- Б.Давааням захиралтай  15 дугаар сургуулийн хамт олон

Аймгийн тэргүүний цэцэрлэг -Н.Тунгалаг эрхлэгчтэй  23 дугаар цэцэрлэгийн  хамт олон 

Аймгийн шилдэг менежменттэй сургууль-Т. Орхонтуяа  захиралтай  жигүүр цогцолбор сургуулийн хамт олон                                                                                                                                        

Аймгийн шилдэг менежменттэй цэцэрлэг - Л. Сувданчимэг  эрхлэгчтэй  10  дугаар цэцэрлэгийн  хамт олон                                                                                                                   

Багшийн хөгжлийг дэмжигч  сургууль- Л.Буянтогтох  захиралтай 9 дүгээр  сургуулийн хамт олон                                                                                                                                                   

Багшийн хөгжлийг дэмжигч  цэцэрлэг- Ж.Дэжидмаа  эрхлэгчтэй  18  дугаар цэцэрлэгийн  хамт олон                                                                                                                                                        

 Багшийн хөгжлийг дэмжигч  цэцэрлэг - Д.Гэрэлт-Од  эрхлэгчтэй  4  дүгээр цэцэрлэгийн  хамт олон                                                                                                                                      

Сургалтын таатай орчин бүрдүүлсэн сургууль -Ж. Маанийдаарий захиралтай Энэрэл цогцолбор  сургуулийн хамт олон                                                                                                                 

Сургалтын таатай орчин бүрдүүлсэн цэцэрлэг- С.Алтанчимэг эрхлэгчтэй 21 дүгээр цэцэрлэгийн  хамт олон    

Хөрөнгө оруулалт татсан цэцэрлэг- О.Энхжаргал эрхлэгчтэй  7  дугаар цэцэрлэгийн  хамт олон       

                                                                                                                                                                                

Хувийн хэвшлийн  шилдэг менежменттэй цэцэрлэг- Ч.Нарангэрэл эрхлэгчтэй “Хааны хүүхдүүд”  цэцэрлэгийн  хамт олон

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%