Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ургац хураалт 50.7 хувьтай байна

2015-10-07

Аймгийн ИТХ-ын даргын батласан Сумдад ажиллах удирдамжийн дагуу Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 10 дугаар сарын 01-ний өдөр Хонгор суманд ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тус сумын ИТХ-ын дарга Д.Гантулга, сумын Засаг дарга П.Баттөр болон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, ЗДТГ-ын зарим албан тушаалтнууд хүлээн авч уулзлаа.
Сумын засаг дарга П.Баттөрийн мэдээлснээр сумын хэмжээнд нийт 14450 га-д тариа тарьсан. Гантай жилийн улмаас 1210 га-д ургац алдаж, хураалтын хэмжээ буурсан. Ургац хураалт 50.7 хувьтай байгаа гэнэ. 6,7 га улаан буудай цасанд даруулсан. Бас 2 га мөндөрт дайрагдсан. 4 га орчмыг хураах боломжтой юм байна.
Тус сумаас өөр аймаг сумын нутагт 41 өрхийн 3432 бод, 16005 бог мал нийт 19437 толгой мал, алслагдсан бүсэд 15 өрхийн 742 бог 3875 бод нийт 4617 толгой мал, ойн сан бүхий бүсэд 33 малчин өрх түр өвөлжөө барьж 1672 бог 10292 бод, нийт 11964 толгой мал өвөлжихөөр төлөвлөөд байгаа ба сумын хэмжээнд 100 тн өвсний нөөцийн гэрээтэйгээс одоогийн байдлаар 70 тн өвсийг татаад байна. Ойн аж ахуйтай гэрээ хийсэн. Хадлан тэжээлийг 100 хувь авах боломжтой аж.
Халаалт дулааны хувьд эхний ээлжинд 2 хуучин зуухаар халаалтаа тавьж эхлэсэн. Сумын уурын зуухан дээр бага зэргийн өр авлагын асуудал үүссэн байна. Мөн сумын ЗДТГ-ын 2 дугаар байрны дээвэр, “Эмт-Наран” ОНӨҮГ-ын харъяа ус сувгийн цэвэрлэх байгууламжийн засварын ажлууд тулгамдаж байгааг танилцууллаа
Бас нэг тулгамдсан асуудал нь Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хилийн цэсийн асуудал байв. Тодруулбал: Глобус ХХК 2012 онд яамны тендерт шалгаран хилийн цэсийн баталгаажуулалт хийх үед Хонгор сумын нутаг болох Хонгорын давааны газрыг буруу цэг авч тогтоосон байсныг ГХГЗЗГ–аас ажлын хэсэг гарч шалгаад Хонгор сумын нутаг болохыг тогтоосон байна. Энэ асуудлаар Ерөө сум эсэргүүцсэн байр суурьтай байгаа тул тухайн асуудал дээр аймгийн удирдлагуудаас анхаарлаа хандуулж өгөхийг хүслээ.
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат Шарын гол суманд ажилласан талаар болон тус суманд тулгамдсан 2 асуудлыг танилцуулж, Аймаг, Шарын гол, Хонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, холбогдох /ОБГ, МХГ, БОГазар гэх мэт/ байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хамтарсан уулзалтыг зохион байгуулж, тулгамдсан асуудлаа харилцан ярилцах талаар онцлов. 
Аймгийн Засаг дарга А.Энхболдын зүгээс ч уг асуудалд Шарын гол, Хонгор сумын аль алиных нь иргэдийн саналыг авах нь чухал гэдэгтэй адил байр суурьтай байлаа. 
Харин тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хувьд Хонгор сумын газар нутаг дээрх асуудлыг Шарын гол сумын иргэд шийдэх эрх байхгүй. Шарын гол сумын Бууртад 800 кг нөөцтэй алтны орд газар байгаа. Дээрх компаниуд нь хайгуулын болон ашиглалтын лицензийг хууль ёсоор авсан байдаг. Хэрэв алтыг олборлосон тохиолдолд 2,5 хувь нь аймагт орно. Мөн ажлын байр бий болох зэргээр ашигтай зүйлүүд бий. Иймд Хонгор сумын Засаг дарга П.Баттөр өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд зоригтой шийдвэр гаргаж ажиллах хэрэгтэй гэж үзэж байсан юм. 
Мөн Дархан-Уул аймгийн Хонгор суманд ойн ангийг байгуулахаар нэр зааж 400,0 мян.га талбайн нормативыг тогтоож өгсөн. Гэтэл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сум дундын ойн анги байгуулах тухай 56 дугаар тогтоол батлагдсан байна. Иймд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийг буруу гэж үзэж байгаагаа ч санууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%