“Мөнх ногоон хот” уриан дор нэг сая мод ургуулах ажил орон даяар өрнөж байна.
Дархан-уул аймагт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг угтаж аймгийн хэмжээнд тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдааг олон улс худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулахын зэрэгцээ "Гэр бүлийн төгөл"-1, 2 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна.
"Гэр бүлийн төгөл-2" бичил цэцэрлэг хүрээлэнг Бурхантай толгойд байгуулж байна. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус цэцэрлэгт хүрээлэнд аймгийн ИТХ, ЗДТГ-ын ажилтнууд, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн НААҮГ, аймгийн БОГ, Статистикийн хэлтэс, шингэн болон хийн түлшний ШТС-ууд, иргэд аж ахуйн, нэгж байгууллагууд нэгдэж, мод тарьсан юм.
Энэ өдөр Гацуур, хайлаас 980 ш, голт бор 300 ш, буйлс 30 ш нийт 1310 ш мод тарьлаа.
МОД ТАРИХ НЬ ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЗОРИУЛЖ БУЙ ХАМГИЙН ТОМ БУЯН.