Дархан хот үүсэн байгуулагдсан 54 жилийн ойн баяраар 2015 оны Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаараа “РЕО-2016” олимпын эрхийг авсан Дархан хотын унаган хүү П.Өнөрбатыг 2015 оны “Онцлох хүн”-ээр шалгаруулж өргөмжлөл гардуулан өгөв. Түүний багш Монголын үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч Цэндийн Баярсайхан нарт өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.