Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Өсвөр үеийн клиник”-ийн үйл ажиллагааг дэмжинэ

2015-10-17

   Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар аймгийн ЭМГ-ын дэргэдэх хүүхэд өсвөр үеийн клиникийн ажилтай танилцав. 

   Аймгийн ИТХ-аас 2015 оныг ”Өсвөр үе, Залуучуудыг дэмжих жил ” болгон зарласан. Уг зорилтын хүрээнд аймгийн ЭМГ-ын дэргэд өсвөр үеийн клиникийг байгуулжээ. 

   Тус клиникийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 1,8 сая төгрөгөөр тохижуулж ,тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Хүүхэд өсвөр үеийн эмчийг дагнан ажиллууснаар өсвөр үе, залуучуудыг бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүрт зөв дадал зуршлыг төлөвшүүлэх талаар тодорхой ажлуудыг хийсэн гэв. 

  Шилжилтийн насны хүүхдүүд эцэг, эхээсээ зөвлөгөө авахаас илүүтэй тус кабинетийг зорьж эмчээс зөвлөгөө авдаг аж. Цаашид эрүүл мэндийн хичээлээр дамжуулан ЕБС-ийн сурагчдад зөвлөмж өгөх, уг хичээлийг сонирхолтой хэлбэрээр явуулах талд анхаарах, өсвөр үеийн хүүхдүүдэд мэдээлэл өгөх гарын авлага танилцуулга хийх зэрэг ажлыг төлөвлөн ажиллаж буй гэдгийг эмч Д,Бүрэнжаргал хэлэв. 

    Тус төвийн дэргэд итгэлтэй утас : 7037-5759 дугаарыг ажиллуулж утсаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%