Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Хөгжлийн төв” -ийн үйл ажиллагаатай танилцав

2015-10-17

    Аймгийн НХҮХэлтэс нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай болж төрийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн билээ. 

  Тус хэлтсийн өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан хуучин байрны нэгдүгээр давхарт НХҮХ-ээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Харин хоёрдугаар давхарт нь БСГ-ын “Насан туршийн боловсрол” төв үйл ажиллагаа явуулж байна. 

   Иймд орон нутгийн өмч болох тус байрны эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, Орон нутгийн Өмчийн албаны дарга Д.Батсүх, НХХ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Цасчихэр нар "Хөгжлийн төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 

   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Хөгжлийн төв"-д Дохионы хэлний сургалт явуулж байгаагийн зэрэгцээ тэргэнцэртэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдрийн үйлчилгээ явуулах өрөө болгон тохижуулжээ. Мөн энд "Сэтгэл шингэсэн үйлс" ББНөхөрлөлийн тэргэнцэртэй иргэд нийлж, гар урлал, эсгий эдлэлээр бэлэг дурсгал, хүүхдийн бойтог, түлхүүрийн оосор зэргийг хийж, өрхийн үйлдвэрлэл явуулж байна.


  Харин "Насан туршийн төв" нь иргэдэд амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах гэр бүл, иргэн, ёс суртахуун төлөвшил, гоо зүйн мэдрэмж, амьдрах ухааны чиглэлээр боловсролыг эзэмшүүлж, нийгмийн бүх давхаргын сургуулиас гадуур байгаа боловсрол эзэмшээгүй хүүхэд залууст бичиг үсгийн болон суурь, бүрэн дунд боловсрол олгодог байна.

   Насан туршийн боловсрол төвийнхөн өнгөрсөн хугацаанд тус байрны 1 давхрын нийтийн талбай, коридорын шат, явган замын хавтан, гадна талын хана зэрэг засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан гадна явган хүний замын хавтанг шинэчилжээ. Мөн 2 давхрын өрөөнүүд болон коридорын засварыг хийж гүйцэтгэсэн байна. 

    Цаашид тодорхой зорилтот бүлгийн иргэдэд үйлчилдэг, иргэдийн боловсролыг дэмжих “Насан туршийн боловсрол төв” байдлаар зохион байгуулж,  өргөжүүлэн ажиллана. 

  БСШУЯ-ны харъяа НТБҮТ-өөс тус төвийг “Төвийн бүсийн арга зүйн төв” болгохоор шийдвэрлэсэн тухай удирдлагуудад танилцууллаа. 


   

 Аймгийн удирдлагууд дээрх төвүүдийн үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцсаны дараагаар НХҮХ, БСГ-ын дарга нартай санал солилцсон юм. Тус байрны эзэмшлийн асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, зохих шийдвэрийг гаргах юм байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%